Байгууллагын эрхэм зорилго

Дүүргийн хүн амд соёл, урлагийн үйлчлэх, гоо зүйн болон уран сайхны боловсрол олгох, авьяас билгээ нээн хөгжүүлэхэд нь идэвхтэй туслах, утга соёлын өвийг өвлүүлэн эзэмшүүлэх, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц соёлын үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад байгууллагын эрхэм зорилго оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Хан-Уул дүүргийн Соёлын ордон нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

Хуулийг баримтлах
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Хэрэглэгчээ дээдлэх
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Хан-Уул дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон  түмэнд чиглэсэн байна.

Ил тод, нээлттэй байх
Хан-Уул дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвх оролцоонд тулгуурлана.

Шударга, ардчилсан ёс
Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.

Хариуцлага хүлээх ёс
Хан-Уул дүүргийн Соёлын ордны ажилтан бүр Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг хариуцсан салбар нэгж байгууллага, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих талаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж хариуцлага хүлээнэ.