ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Сонгон шалгаруулалтын нэр: Нийтийн цайны газар, бичиг хэрэг канон түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах
2014 оны 05-р сарын 05-ны өдрийн 65 дугаарын тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслүүлэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Соёлын ордон-д нийтийн хоолны зориулалтаар талбай, бичиг хэрэг, канон түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь материалаа 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 14:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Соёлын ордны захиргааны өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.
Ирүүлэх материалдаа дараах зүйлсийг тодорхой тусгасан байна. Үүнд:
– Иргэн, хуулийн этгээд нь Соёлын ордны байранд түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар
_ Сургууль төгссөн дипломын хуулбар
_ Цээж зураг
_ Өргөдөл
– Түрээсийн төлбөрөө 1 /нэг/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх
– Нэг метр квадрат талбайг түрээслэх үнийн санал
Сонгон шалгаруулах комисс нь “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалтанд оролцогчдын материалыг 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авч, тухайн өдрийн 14:30 цагт шалгаруулалтыг явуулж, шалгарсан хуулийн этгээдтэй 3 хоногийн дотор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” –г байгуулна.
Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга:
| № | Түрээслэхээр санал болгож буй талбайн зориулалт | Талбайн хэмжээ /м.кв/ | Түрээслэх үнийн доод хэмжээ /төгрөг/
/1 м.кв, 1 сард/ |
Талбайн байршил |
| Соёлын ордны нэг давхарт
-цайны газар |
18 | 5000 | 1-р давхарт | |
| 2. | Соёлын ордны нэг давхарт
Бичг хэрэг, канон явуулах |
11 | 5000 | 1-р давхарт |
Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Хан-Уул дүүргийн Соёлын ордны 2 давхар, захиргааны өрөө, утас 11-344193
95012343, 95616261