ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН “АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ СОЁЛЫН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-Уул дүүргийн Соёлын биет бус өвийн Ардын урлагийн Их наадам амжилттай хоёр өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үндэсний соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчдыг дэмжих, тэдгээрийн авьяас билиг, арга барил, дэг сургуулийг өвлөн уламжлуулах, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой билээ. Үе үеийн залуус, ахмадууд өөрийн ур чадвар, мэдлэг ухаан сорьж сурсан мэдсэн зүйлээ залуучуудад өвлүүлэн үлдээж хамгаалах зайлшгүй өв эрдэнэ юмаа.
Соёлын биет бус өвийн нээлтийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга О.Анхбаяр нар нээж үг хэллээ.
Соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд:
1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд,
2. Уламжлалт гар урлал
3 . Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан
4. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам,
5. Ардын язгуур урлаг гэсэн төрлүүдэд өөрийн авьяас билэг, ур чадвараа сорин оролцлоо.
Хан-Уул дүүргийн 16-н хорооны 120 гаруй хүүхэд, залуус ахмадууд анхан шатны шалгаруулалтанд оролцсондоо сэтгэл хангалуун байлаа. Гурван жилд нэг удаа болдог энэхүү наадам жил ирэх тусам өвлөн уламжлагчдын тоо ихсэж байгаа нь бахархууштай. Амжилттай оролцсон нийт хүмүүстээ батламж гардуулж өглөө.
Үүнд:
2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Ардын язгуур урлагийн төрөлд:
1. Д.Надмид нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
2. Н.Цэдэв хоёрдугаар байр ХУД-ийн 13-р хороо
3. Э.Уянга гуравдугаар байр ХУД-ийн 2-р хороо
Тусгай байранд: Ш.Даваахүү ХУД-ийн 8-р хороо
Эх хэл болон аман уламжлалын төрөлд:
1. Ш.Сүрэнжав нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
2. Б.Янжиндулам хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
3. Хүрээ намба хамтлаг гуравдугаар байр ХУД-ийн 2-р хороо
Тусгай байранд: Р.Хоролбадам ХУД-ийн 1-р хороо
2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Уламжлалт гар урлалын төрөлд:
1. Н.Ганхуяг нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
2. Б.Мөнхцэцэг хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
3. Б.Ганцэцэг гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо
4. Тусгай байранд: Б.Болд-эрдэнэ ХУД-ийн 8-р хороо
Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэгийн төрөлд:
1. Я.Цэнд-Аюуш нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
2. Ц.Хадаа хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
3. Б.Сувд-Эрдэнэ гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо
Тусгай байранд: М.Алимаа ХУД-ийн 1-р хороо
Уламжлалт зан үйл, ёслол баяр наадмын төрөлд:
Г.Энхбаатар нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
Б.Цэрмаа хоёрдугаар байр ХУД-ийн 12-р хороо
Т.Отгон гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо
Тусгай байранд: н.Батбаяр ХУД-ийн 12-р хороо нар тус тус шалгарлалаа.















