“АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” ХАБЭА-Н САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан 2017 оны 04 дүгээр сарыг “АЖЛЫН БАЙРНЫ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон зарлаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/68 дугаар захирамжаар байгууллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагаа, “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг сайжруулах нь” зөвлөгөөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт тус дүүргийн СОЁЛЫН ОРДОНД зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Зөвлөгөөнд оролцогч ААНБ-уудын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Захирал, Эрхлэгч нар, хороодын Засаг дарга нарт ХНХЯам, ХХҮЕГ, Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тус тус мэдээлэл хүргэн ажиллах тул оролцогч байгуулагууд идэвхтэй хамрагдана уу.