“ХАЯВАЛ ХОГ-БҮТЭЭВЭЛ БАЯЛАГ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 In Мэдээ мэдээлэл

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран “ЭКО ДҮҮРЭГ-НОГООН ХӨГЖИЛ” зорилтын “Хоггүй-Хан уул” аяны хүрээнд ХУД-ийн 16 хороодын иргэдийн дунд бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, шинэлэг санаа солилцох, хаягдал ашиглан бүтээл хийнэ орлогоо нэмэгдүүлэх, харилцан туршлага судлахад зорилгоор “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Хамрах хүрээ:
 ХУД-ийн 16-н хорооны иргэд / Хороо бүрээс 3 иргэн/

Хаана: ХУД-ийн Соёлын ордонд “Б” танхимд
Хэзээ: 2017 оны 04 -р сарын 24-нд 14:00-17:00цагийн хооронд иргэд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана.

Жич:Тэмцээнд оролцох хороод, иргэд урьдчилан мэдүүлэгээ дараах хүснэгтээр өгнө. 2017 оны 04 сарын 17-ны өдөр 17:00 цагаас өмнө m_davka2003@yahoo.com хаягаар ирүүлэх. Холбогдох утас: 99030489, 96550064
№ Оролцох төрөл Хэддүгээр хороод болох Оролцох хүний нэр Утас, мэйл хаяг Ашигласан материал Хэрэглээ болгосон байдал
1. Бүтээгдэхүүн хийх
/Хүний хэрэглээг хангасан байх /
2. Уран бүтээл хийх
Ханын болон чимэглэлийн зориулалттай бүтээл хийх

Дараах төрлөөр оролцоно. Үүнд:
№ Төрөл Ашиглагдах материал Шалгуур үзүүлэлт
1 Хэрэглээний бүтээгдэхүүн хийх Хог хаягдал / Цаас, Гялгар уут, Сонин, Хуванцар, Мод, төмөр, гэх мэт байж болно./ 1. Шинэлэг санаа-/30/
2. Бүтээлч сэтгэлээ -/30оноо/
3. Өнгийн зохицол -/10 оноо/
4. Хүний хэрэглээг хангасан байдал-/30 оноо/
2 Уран бүтээл хийх Ханын болон чимэглэлийн зориулалттай бүтээл хийх
Тэмцээний журам: Оролцогчдын хийсэн бүтээл нь дахин ашиглаж болохуйц,
мэргэжлийн ур чадварыг бүрэн харуулах дизайн загварыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн байх.
Шагнал:
 Хэрэглээний бүтээгдэхүүн 1,2,3-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 Уран бүтээл хийх, Ханын болон чимэглэлийн зориулалттай бүтээл хийх 1,2,3-р байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 Тэмцээнд оролцсон иргэдэд талархал өгнө.

Recent Posts