ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО

 In Мэдээ мэдээлэл

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд өрх толгойлсон ээж Н.Пунцагийн эмчилгээний зардалд зориулсан залуу уран бүтээлчдийн “ХАНДИВЫН ТОГЛОЛТ” 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 15:00 цагт болно.
Яармагийн хүүхдүүд ТББ санаачлан Н.Пунцаг хэмээх нэгэн сайхан өрх толгойлсон ээжид туслах аян өрнүүлж эхэлсэн бөгөөд тэрээр Ходоод бүдүүн, нарийн гэдэсний хагалгаанд өмнө 2 удаа орсон. Одоо 3 дахь удаагаа яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.
Тоглолтонд оролцох уран бүтээлчдийг “Яармагийн хүүхдүүд” ТББ-ын болон “Хан-Уул дүүргийн Соёлын ордон”-ы албан ёсны нүүр хуудсаар тун удахгүй мэдээлэх болно. Та бүхэн халуун сэтгэлээ харамгүй өрх толгойлсон нэгэн ээжийг эрүүл байхад нь тусалж хандивын тоглолтыг маань хүрэлцэн ирж үзээрэй.

Сайн үйлсийн хандивын тоглолтын бэлтгэл ажил явж байна.

Posted by Яармаг-ийн Хүүхдүүд on Monday, January 13, 2020

Recent Posts