СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.
Үйл ажиллагааг албан ёсоор нээж Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мэндбаяр, Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх Уянга өөдөө чуулгын захирал Ж.Жавзандулам нар нээж үг хэллээ.
Тайлант өдөрлөгийн үеэр 2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагнасан үзэсгэлэн,Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан бүтээсэн “Их хотын аялгуу” хүндэтгэлийн тоглолт, Улаанбаатар хотын музейн хамт олон 380 ойд зориулан шинээр дэглэсэн “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэн, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон номын үзэсгэлэн, мөн Хан-Уул дүүргийн Соёлын ордны жишиг уншлагын танхим номын үзэсгэлэн худалдаа, хандив зэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Соёлын ордны авьяас хөгжүүлэх дугуйлангийн хүүхдүүд болон багш шавь нарын хамтарсан урлагийн тоглолтыг иргэдэд эгшиглүүлсэн. 2019 оны бүтээн байгуулалтын ажил болон онцлох ажлуудыг танилцуулга мэдээллийг зочид төлөөлөгч, иргэдэд мэдээлэл өгч ажилласан бөгөөд дугуйлангийн үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хийлээ.
Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 28 хэлтэс алба, хороо, иргэдийг хамарсан өглөөний дасгал хөдөлгөөнийг А.Амарсайхан багш удирдан явуулаа.
Урлагийн тоглолтонд Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх Уянга өөдөө чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн барьсан. Нийт 250 гаруй иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан байна.


