“ГОЛОМТ БАДРААХ АВЪЯАСТАН-2019” уралдаанд амжилттай оролцлоо.
Нийслэл хот” үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой, “Жанжин клуб”-“ийн 95 жилийн ойг угтаж Нийслэл, Дүүрэг, Хөдөө хот Аймгуудын ЕБС-ийн сургуулийн сурагчдын дунд “ГОЛОМТ БАДРААХ АВЪЯАСТАН-2019” уралдаан 2019-04-21,22 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Уралдааны ахлах насны ангилалд Тэргүүн байранд Баянзүрхийн Соёлын ордны “Их соёнгоо” хамтлаг, Дэд байранд Оюунбилэг багшийн удирдсан “Их боржигоны удам” хамтлаг, 3-р байранд Сонгино-хайрхан дүүргийн Бум эрдэнэ багшийн удирдсан “Донж хамтлаг, Тусгай байранд ЭМ-АЙ-Ю сургуулийн Жанибек багшийн удирдсан “Эм-ю-жи” хамтлаг, Их засаг Лицей сургуулийн Бат-отгон багшийн удирдсан “Бид цэрэг” хамтлаг, Бага насны хамтлагийн төрөлд Тэргүүн байранд Хунтогос багшийн удирдсан “Маропесо” хамтлаг, Дэд байранд Хан-уул дүүргийн Батдэлгэр багшийн удирдсан “Сүүн гэгээ хамтлаг”, БЗД Соёлын ордны Батцоож багшийн удирдсан “Хүннү-2” хамтлаг, Тусгай байранд Хан-уул дүүргийн Гүндэгмаа багшийн удирдсан “Домог” хамтлаг, Гоцлол төрлийн ахлах насанд Тэргүүн байранд БЗД-ийн 44-р сургууль Б.Үүрийнсолонго, Дэд байранд Төв аймагийн Батсүмбэр сум П.Хонгорзул,3-р байранд БЗД-ийн 68-р сургууль О.Солонго, Тусгай байранд БЗД Амгалан цогцолбор сургууль Б.Уянгатөгөлдөр, Гоцлол төрлийн Бага насны ангилалд Тэргүүн байранд БЗД 68-р сургууль О.Төгөлдөр, Дэд байранд БЗД 87-р сургууль М.Идэржавхлан, 3-р байранд БЗД 87-р сургууль Намуунзаяа, Тусгай байранд БЗД 12-р сургууль Б.Энх-амар нар тус тус байр эзэллээ. Уралдааны хамтлагийн Гранпри шагналыг БЗД Соёлын ордны Батцоож багшийн удирдсан “Бүжигт аялгуу” хамтлаг, Гоцлолийн төрөлд Гранпри шагналыг БЗД 44-р сургууль Б.Гантигмаа нар тус тус хүртлээ. “Шилдэг багш”-ийн шагналыг БЗД Соёлын ордны багш МУСТА Л.Батцоож хүртлээ. Уралдааны шүүгчээр МУГЖ н.Отгон, МУГЖ н.Батбаяр, СТА н.Паламжав нар ажиллаа. Уралдаанд хамтлаг гоцлол төрөлд нийт 227 сурагч хамрагдсан байна.


