Монголын номын санчдын 3 дахь удаагийн баяр боллоо
Дэлхийн номын санчдын 20 жилийн ойн баяр 2019-10-28ны өдөр ХУД-ийн Соёлын ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.Уг баяраар ХУД-ийн 18н ерөнхий боловсролын сургууль болон хувийн хэвшлийн сургуулийн номын санчид өөрсдийн бүтээл туурвил, ажил мэргэжлийн онцлогоо тайлагнасан үзэсгэлэн гаргаж идэвх санаачлагатай оролцлоо. Энэ баярын үйл ажиллагааг тодотгож өгсөн нэг үйл явдал нь зохиолчийн уулзалт байлаа. Уг уулзалт ХУД-ийн Соёлын ордны шинэ байгуулагдсан Номын санд болсон юм. Уулзалтын зочин зохиолчоор МУУГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч, ХШ-ийн ухааны доктор /ph/ Базаржавын Нацагдорж уригдан оролцож ХУД-ийн шилдэг уншигч сурагчидтай бүтээл туурвилынхаа талаар халуун дотно яриа өрнүүллээ. Мөн Хүүхдийн Төв Номын сангийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг, аргазүйч Л.Батболор нар хүрэлцэн ирж шилдэг уншигч сурагчдыг “Нацагдорж Тэмдэгтэн” шагналаар шагнаж урамшуулав




