МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн наадам болно.

 In Мэдээ мэдээлэл

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн наадмын Хан-Уул дүүрэг дэх I шатны шалгаруулалт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 10 дугаар сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадмын Тэргүүн байранд ХУД-ийн 18-р сургууль, Дэд байранд Шинэ Монгол Харумафүжи сургууль, Гутгаар байранд ХУД-ийн 52-р сургууль , Тусгай байранд 15-р сургууль тус тус шалгарч Шилдэг удирдаач багшаар 18-р сургуулийн багш О.Дорждэрэм шалгарлаа. Нийт оролцсон сурагч багш нартаа баяр хүргэж шагналт байранд шалгарсан хамтлагууддаа дараагийн шатандаа амжилттай оролцохыг хүсье!

Хан-Уул дүүргийн Соёлын ордон-н зураг.

Хан-Уул дүүргийн Соёлын ордон-н зураг.

Хан-Уул дүүргийн Соёлын ордон-н зураг.

 

Recent Posts