Спорт өдөрлөг боллоо.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайт дахь “Олимп” цогцолборт 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 8 баг оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.
Хан-Уул дүүргийн Соёлын ордон гар бөмбөгийн тэмцээнд гутгаар байр, багийн нийлбэр дүнгээр дэд байр, эмэгтэй алсын зайн шидэлтээр Н.Гүндэгмаа тэргүүн байрт шалгарч тус тус алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналуулаа.


Recent Posts
