Сайн санааны үзүүрт тос гэдэгдээ. Хан-Уул эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА Н.Мөнгөншагайдаа аялан тоглолтонд нь амжилт хүсье.
Дуучин Н.Мөнгөншагай “Дүүрэн жавхаа” тоглолтоо энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон билээ. Тэрбээр тоглолтынхоо хүрээнд нэгэн хосод гэр бэлэглэжээ. Ингэхдээ тэрбээр чуулгын дарга О.Анхбаярт санал тавьж дэмжсэнээр өөрийн хоёр сарын цалингаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагчийн судалгаагаар нэгэн өрхийг сонгосон гэнэ. Энэхүү гэр бүл нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд удахгүй бүл нэмэх юм байна. Тэд өөрсдийн хүчээр газар авч, хашаа барьсан ч өөрийн гэсэн гэргүй, аавынхаа гэрийг түр барьж байгаа юм байна. Тиймээс энэхүү өнөр өтгөн гэр бүлд гэр бэлэглэжээ. Гэхдээ зөвхөн гэр бэлэглээд зогсохгүй “Хос шагай”, “Этно” салон болон “Өлзий” телевизтэй хамтран хоёр хосын хуримыг нь хийж өгчээ. Хосын хурим нэвтрүүлэг болж “Өлзий” телевизээр цацагдах бөгөөд дуучин Н.Мөнгөншагай өөрийн зүгээс хуримын бөгжийг нь бэлдэж, гэрэл зургийн студитэй хамтран хуримын зураг авалтыг нь хийлгэжээ. Улмаар залуу хосоо өөрийн тоглолтдоо урихаа амласан юм.
Хүнд аз жаргал бэлэглэнэ гэдэг хэмжээлшгүй сайхан мэдрэмж юм. Бид бие биенээ дэмжиж тусалж, хамт байж чадвал аз жаргалыг бүтээж чадна. Дүүрэн жавхаа тоглолтынхоо хүрээнд өөрийн ажил болох Хан-Уул эрдмийн чуулгынхаа дэмжлэгтэйгээр нэгэн хосын хуримыг хийж өглөө. Дэмжиж тусалсан олон хүмүүст чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Хосууддаа аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг, дүүрэн сайхан амьдрах ерөөлийн хамт өргөе.Жич: Би чинь өөрөө хуримаа хийж амжаагүй л яваа хүн шүүдээ. ккк
Posted by Дуучин Н.Мөнгөншагай on Thursday, November 2, 2017




