Мод тарих ажилд байгууллага хамт олон идэвхитэй оролцлоо.

 In Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/83 дугаар албан даалгаврын дагуу “Бүх нийтээр мод тарих” ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу Бямба гаригт зохион байгуулагдлаа. Тус байгууллагын хамт олон хуваарилагдсан газар буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 26 дугаар сургуулийн хашаан доторх талбайд мод, сөөг тарьж, арчилж ургуулах , амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй таатай орчин бүрдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад хүрч ажиллалаа.

Recent Posts