ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАНГИЙН НЭРЭМЖИТ “АВЬЯАСЛАГ БАГШ-2017” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАНГИЙН НЭРЭМЖИТ “АВЬЯАСЛАГ БАГШ-2017” УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот”, “Эко-дүүрэг”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн залуу багш нарын ур чадвар, авьяасыг дэмжин хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино.
Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг угтан Хан-Уул дүүргийн -ийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит “Авьяаслаг багш 2017” урлагийн наадам Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Авьяаслаг багш 2017” урлагийн наадамд төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг, хувийн өмчийн нэг цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн арван хоёр сургууль ур ухаан, авьяас билгээ үзүүлж үзэгч олондоо хүргэсэн.
2017 оны 10 дугаар сарын 02-04 өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болж, сургууль, цэцэрлэгийн 800 гаруй хөгжөөн дэмжигч хамт олон хүрэлцэн ирж оролцлоо. Урлагийн наадамд Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга О.Анхбаяр, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо дарга нар оролцож, шагнал гардууллаа.

Үүнд:
Хамтлаг бүжгийн төрөлд:
Талст -21 цэцэрлэг I байрт
29-р цэцэрлэг II байрт
223-цэцэрлэг III байрт
Хамтлаг дууны төрөлд
230-р цэцэрлэг I байрт
29-р цэцэрлэг II байрт
Талст -21 цэцэрлэг III байрт
Гоцлол дууны төрөлд
230-р цэцэрлэг I байрт
Талст -21 цэцэрлэг II байрт
218-р цэцэрлэг III байрт
Багийн нийлбэр дүнгээр
Талст -21 цэцэрлэг I байрт
29-р цэцэрлэг II байрт
230-р цэцэрлэг III байрт цэцэрлэгүүд тус тус шалгарлаа.
Хамтлаг бүжгийн төрөлд
18-р сургууль I байрт
115-р сургууль II байрт
63-р сургууль III байрт
Хамтлаг дууны төрөлд
60-р сургууль I байрт
115-р сургууль II байрт
63-р сургууль III байрт
Амьд хөгжмийн төрөлд
52-р сургууль I байрт
18-р сургууль II байрт
32-р сургууль III байрт тус тус байр эзэллээ.
Монголын багш нарын баярын мэнд хүргэе.



