НОМОО СОЛИЛЦЪЁ ӨДӨРЛӨГ
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байна.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 10-р сарын 7-ний Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Эрхэм уншигч та бүхнийг 10-р сарын 7-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.
Энэ удаагийн өдөрлөгт Номтой оюуны ирээдүй ТББ -аас
1. Номын хэлэлцүүлэг
2. Номтой АХА тэмцээн зэргийг зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.
Хамтран ажиллаж буй байгууллага:
*****Hello UB ТББ
*****Номтой оюуны ирээдүй ТББ