НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 In Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан ажлын хүрээнд 4 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн харьяа агентлагууд жанжин Д.Сүхбаатарын талбайд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өнөөдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас тус өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд, соёлын үйлчилгээг хүргэлээ. Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн Соёлын ордон иргэд, аж ахуйн нэгжид урлагийн тоглолтыг хүргэн, ажил үйлчилгээнийхээ талаар нээлттэй танилцуулж, соёл, урлагаар үйлчилж, гарын авлага материал мэдээ, мэдээллүүдийг хүргэлээ.

Recent Posts