The Voice of Mongolia show ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЕЛЕВИЗИЙН ШОУ КОНТЕНТ THE VOICE МОНГОЛД

 In Мэдээ мэдээлэл

Зургаан зуун тавин сая үзэгчтэй дэлхийн 62 улсад хийгдээд байгаа “THE VOICE” шоуг Монгол телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр эх орондоо зохион байгуулахаар боллоо. Бид жинхэнэ сүпер дуу хоолойг хайж байна. Тийм ч учраас мэргэжлийн, мэргэжлийн бус гээд хэн ч оролцох боломжтой юм. Түүнчлэн оролцогч та дотоод гадаад гээд ямар ч орны хэлээр дуулж болохоос гадна Монголын урлагийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж тэдний заавар зөвөлгөөг авах боломжтой болох юм. Бид 16аас 50 насны хүмүүсийг бүртгэж байна. Энэхүү шоуны талаар Дэлгэрэнгүй мэдээллийг 70007704 дугаарын утаснаас лавлаарай.
Авьяас Чадвар Чанар гурвын төгс цохицол The voice of Mongolia.

Recent Posts