Салбарын шуурхай, сургалт боллоо.

 In Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагын удирдах ажилтнуудын 1 дүгээр сарын шуурхай, ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгууллаа. Шуурхай хурлаар Нийслэлийн 380 жилийн ойн, “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд харьяа соёл, урлагийн байгууллагууд хийгдэх ажлыг нэгтгэн салбарын хэмжээний төлөвлөгөө боловсруулах талаар газрын даргаас үүрэг, чиглэл өгөгдөв. Мөн “Хяналт, шинжилгээ үнэлгээг харьяа байгууллагуудад хийх аргачлал”, “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, “Төсвийн гүйцэтгэл, статистикийн мэдээллийг боловсруулахад анхаарах зүйлс” зэрэг чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөв.
“Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны мөрөөр Соёл, урлагийн их сургуулийн эрдэмтэн багш нар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага, шинэлэг боломжууд”, “ЮНЕСКО-гийн бүтээлч хотын сүлжээ ба соёл, урлагийн байгууллагын оролцоо”, “Соёл, урлагийн байгууллагад хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нь”, “Соёл, урлагийн байгууллагад үйлчилгээний маркетингийг хэрэгжүүлэх нь”, “Соёл, урлагийн байгууллагад санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх нь”, “Соёл, урлагийн байгууллагад менежментийн тогтолцоог төлөвшүүлэх нь” зэрэг сэдвээр, мөн “Эерэг сэтгэлгээ” ТББ-ын сургагч багш Н.Энхбаатар “Хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр сургалт хийлээ.

Нийслэлийн Соёл Урлагийн Газар-н зураг.
Recent Posts