Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдаан амжилттай боллоо

 In Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын ивээл дор ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д. Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-ын шилдгүүдийн тоглолт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөний тайзнаа боллоо.

Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам”-д нийслэлийн 80 гаруй сургуулийн 8000 гаруй сурагчид оролцсон юм.

1993 оноос эхлэн зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны уралдаан” өдгөө 26 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж, жилээс жилд хүүхдийн найрал дууны хамтлагуудын чадвар, багш нарын найрал дуу удирдах, найралуулах чансаа нэмэгдэж байгааг энэхүү уралдаанаас харагдаж байлаа. Тус уралдаанд Хан-Уул дүүргээс Нийслэлийн 18 дугаар сургууль, 52 дугаар сургууль тус тус оролцлоо.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордон тус уралдаанд дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Recent Posts