“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг болно.

 In Мэдээ мэдээлэл

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны 11:00,14:00 цаг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 12:00, 14:00 цагуудад Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно. Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сурагчидад үнэ төлбөргүй үзүүлнэ.Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

"НУУЦЫН ЭРЭЛД" ХАМТДАА АЯЛЦГААЯ

“УРЛАГИЙН ХОТ- УЛААНБААТАР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “НУУЦЫН ЭРЭЛД” ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙГ 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-ААС ҮЗЭГЧ ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭХ ГЭЖ БАЙНА.“Урлагийн хот – Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлог юм.“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна. Санаачлагч: Нийслэлийн Соёл, урлагийн газарДэмжигч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарХэрэгжүүлэгч: Монгол Улсын Хүүхэлдэйн театрХамтран зохион байгуулагч: Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарН.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг 2018 оны 10 дугаар 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа нээлтээ хийнэ.НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Posted by Нийслэлийн Соёл Урлагийн Газар on Wednesday, October 24, 2018

Recent Posts